• Дотоод хамтын ажиллагаа
  • 2026.02.10

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГАД ГАРАХАД БЭЛЭН БОЛЛОО


ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежид “Эрдэс чулуулаг боловсруулах төхөөрөмжийн ашиглалт” болон “Уул уурхайн ашиглалт” мэргэжлээр суралцаж буй Дотоодын цэргийн 810 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид сургуулийн сургалтын орчин, техникийн дадлагын байр, лаборатори болон ерөнхий үйл ажиллагаатай танилцлаа.
Тус алба хаагчид нь сургалтын төлөвлөгөөний дагуу онолын хичээлийг бүрэн судалж дуусгасан бөгөөд олж авсан мэдлэгээ практик дээр бататгах “Үйлдвэрлэлийн дадлага”-т гарахад бэлэн болоод байна.
Энэхүү арга хэмжээний үеэр суралцагчид мэргэжлийн онцлог, техник технологийн дэвшил болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан юм. Хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн албаа хаах хугацаандаа мэргэжлийн боловсрол эзэмших нөхцөл бололцоог хангах нь тэднийг халагдсаныхаа дараа ажлын байртай болох, нийгэмд бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/share/p/1F5uj71Sm8/