• Дотоод хамтын ажиллагаа
  • 2026.01.20

“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.

Өмнөговь Политехник коллеж нь: "Оюу толгой” ХХК-тай 2016 оноос хамтран ажиллах гэрээ байгуулан орон нутгийн иргэдийг ажил хөдөлмөр бэлтгэх богино сургалтуудад хамруулж мэргэжил олгох, чадавхжуулах зорилгоор ажиллаж ирсэн. Үүнд: Ажил хөдөлмөрт бэлтгэх 3 сарын сургалтад 683 иргэнийг хамруулж тогооч, оёдолчин, механик, гагнуур, барилгын шат угрсалт зэрэг мэргэжлээр сургасан бөгөөд тэдний хөдөлмөр эрхлэлт 69%-тай байна. Мэргэжил олгох хөтөлбөрийн хүрээнд: 534 иргэн гагнуур, механик, цахилгаан зэрэг мэргэжлийн чиглэлээр хамрагдсан. Хөдөлмөр эрхлэлт 87%-тай байна. Дадлагажигч ажилтны хөтөлбөр нь уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй засварчин, гагнуур, цахилгаанчин, нарийн хэмжүүрийн техникч чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөр юм. “Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.