#ТОНОГ_ТӨХӨӨРӨМЖ_НИЙЛҮҮЛЛЭЭ.
Оюу толгой ХХК-ны хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Эрдэс, чулуулаг боловсруулах төхөөрөмжийн ашиглалт, Уул уурхайн машин механизм ашиглалт, Механик мэргэжлийн ангийн дадлагын сургалтын орчныг сайжруулах, суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Энэхүү дэмжлэг нь мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчдын сургалтын дадлага хийж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд ач холбогдолтой юм.
Чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Оюу толгой ХХК Өмнөговь аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих зөвлөлд талархал илэрхийлж байна.