• Үйл явдал, арга хэмжээ
  • 2026.03.15

ГУРВАН ҮНДЭСНИЙ ЯЛАГЧТАЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ БОЛЛОО

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж “Монгол Ур Чадвар” үндэсний ялагч шалгаруулах уралдаанд оролцогчдын тоогоор тэргүүлсэн шилдэг таван сургалтын байгууллагаар шалгарч “ДЭЛХИЙН УР ЧАДВАР МОНГОЛ” НҮТББ-ийн батламжийг өчигдөрхөн гардаж авсан бол Өнөөдөр таван оролцогчоос #Гурав нь буюу
1. Гагнуурын мэргэжилд Л.Дэмбэрэл багшийн удирдсан оролцогч Г.Номин
2. Хэвлэлийн график дизайнч мэргэжилд З.Цэрэндагва багшийн удирдсан оролцогч Ц.Индра 3. Механик мэргэжил Л.Жаргалсайхан багшийн удирдсан оролцогч С.Эрхэмбилэг нар оролцож #ҮНДЭСНИЙ_ЯЛАГЧ-аар тодорч БНХАУ-ийн Шанхай хотод зохион байгуулагдах #ДЭЛХИЙН_УР_ЧАДВАРЫН_УРАЛДААНД_ОРОЛЦОХ_ЭРХЭЭ_ГАРДАН авлаа.
Мэргэжлийн боловсролоор манлайлж
Монголдоо төдийгүй
Дэлхийн ур чадварт өрсөлдөхүйц шилдэг мэргэжилтэн бэлтгэж ирсэн Өмнөговь Политехник коллежийнхоо эрдэмтэн багш нар, хамт олондоо халуун баяр хүргэе.
ДЭЛГЭРЭНГҮЙ:https://www.facebook.com/share/p/1H796YZXjY/