СУДАЛГААНЫ АРГАЗҮЙД СУУРИЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-II” (cTVET-II)” төслийн “МбТБС-ын байгууллагад гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд 9 сургалтын байгууллагын сургалтын албаны 40 гаруй ажилтанд зориулсан "Судалгааны аргазүйд суурилсан сургалтын үйл ажиллагаа" сэдэвт сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд Барилгын политехник коллеж дээр зохион байгуулагдаж Өмнөговь Политехник коллежоос арга зүйчид хамрагдлаа.
Мэргэжлийн болон техникийн боловсрлын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тайлан боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээлэл, шалгуурын дагуу сургалтын байгууллага дээрх судалгаа, мэдээллийг нэгтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах агуулгаар сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын байгууллагын түвшний тулгамдсан асуудалд судлаачийн байр сууринаас хандаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх чадварт суралцах,
Суралцагч, төгсөгч, ажил олгогчдын мэдээллийн санг анхдагч болон хоёрдогч хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүн, тоо мэдээлэлд үндэслэн бүрдүүлэх,
Сургалтын байгууллагын мэдээллийн баазыг ашиглан шаардлагатай мэдээллийг боловсруулах мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.Сургалтын явцад зөвлөх багтай хамтран ажиллаж, өгсөн зөвлөмж удирдамжийн дагуу хөдөлмөрийн зах зээлийн хялбаршуулсан судалгааг зохион байгуулж, холбогдох судалгааны мэдээллийг нэгтгэн, дүгнэлт зөвлөмж боловсруулна.
Facebook link: https://www.facebook.com/share/p/1F359Tmd77/
Facebook link: https://www.facebook.com/share/p/1F359Tmd77/