• Цаг үеийн мэдээ
  • 2025.12.01

МОНГОЛ УР ЧАДВАР 2025

👉Энэ удаагийн уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын 12 чиглэлээр 12 мэргэжлийн холбоо, аж ахуй нэгж байгууллага, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдээс шалгарсан шилдэг оролцогчид өрсөлдөнө.
☝“Монгол Ур Чадвар 2025” уралдаан нь Монголын мэргэжлийн боловсролын салбарт ур чадварын түвшинг тодорхойлох чухал шалгуур бөгөөд оролцогчид мэргэжлийн УР ЧАДВАРАА олон улсын стандарттай харьцуулан сорих, хөгжих өргөн боломж нээгдэж байна.
👨‍🔧“Монгол Ур Чадвар 2025” уралдааны 2-р шатны шалгаруулалтад амжилттай оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын суралцагч, төгсөгч 3-р шатны шалгаруулалт буюу Үндэсний аварга шалгаруулах уралдаанд оролцох эрхээ авах юм.
👩‍🔧Тус уралдааны 2-р шатны шалгаруулалтад Сургуулийн шатны шалгаруулалтаас шалгарсан 38 сургалтын байгууллагын 175 оролцогч 12 УР ЧАДВАРЫН төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.