• Дотоод хамтын ажиллагаа
  • 2025.10.31

​ТҮНШЛЭЛ_ХАМТЫН_АЖИЛЛАГААГ_ӨРГӨЖҮҮЛСЭЭР_БАЙНА.

"Оюуолгой" ХХК-ийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр уурхайн сайтад үйл ажиллагаа явуулж буй болон аймаг орон нутагтай хамтран ажиллаж байгаа олон аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгууллагынхаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажилласан.
Үүний хүрээнд: Манай сургууль "Хасу Даян" ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж сургалтын үйл ажиллагааны чиглэлээ танилцуулан цаашид тус компанийн
  • Хүний нөөцийг бүрдүүлэх
  • Суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлагат гаргах
  • Багш, инженер солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудад хамтран ажиллах аман хэлэлцээрийг хийлээ. Цаашид хамтран ажиллах гэрээ, санамж бичгийг байгуулан ажиллахаар боллоо.
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгуулллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн тус компанийн хамт олонд ажлын амжилт хүсье.