Сургалтын орчин
“Хүүхдээ сонсох өдөр”
ТӨГСӨХ АНГИЙНХАН АНХААРЛАА! ИРЭЭДҮЙГЭЭ ХААШАА ЧИГЛҮҮЛЭХ ВЭ?
"Мэргэжлээ яаж сонгох вэ?",
"Аль сургууль дээр вэ?" гэсэн асуултууд танд байна уу?
Ерөнхий боловсролын 2, 4, 5-р сургуулийн 450 гаруй сурагчид энэ асуултынхаа хариултыг авлаа! Бид сурагчдадаа зориулан ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сонирхолтой сургалтыг зохион байгуулж байна. Бид юуны тухай ярилцсан бэ? Зөв сонголт: Зах зээлд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ? Давуу тал: Мэргэжлийн боловсрол болон сургалтын онцгой давуу талууд. Шинэ хандлага: Мэргэжилд хүйс хамааралгүй (жендерийн тэгш байдал) болсон тухай болон хосмог сургалтын сонирхолтой мэдээллүүд. Сурагчид маань ирээдүйн зорилгоо тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэх анхны алхмаа хийж эхэллээ. Таны ирээдүй таны гарт!